Цаг үеийн мэдээ

Оюутны хөгжлийн зээлд эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг нэн тэргүүнд хамруулна гэдгийг БШУЯ-аас мэдээллээ. 

Энэ тухай БШУЯ-ны Дээд боловсролыг газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Батнэмэх

Өнгөрсөн хичээлийн жилд 1900 гаруй төгсөх курсын оюутанд 2.4 тэрбум төгрөг төсөвлөж, оюутны хөгжлийн зээлд хамруулсан. Төсвийн тодотгол хийх үеэр өмнөх 2.4 тэрбум төгрөг дээрээ нэмж, 7.6 тэрбум төгрөг буюу нийт 10 тэрбум төгрөгийг 2020 онд төсөвлөсөн. Үүнийг их, дээд сургуулийн оюутнуудад олгохдоо 2020 онд Засгийн газраас баталсан 70 дугаар тогтоолыг үндэслэнэ. Тогтоолоор эрэлттэй мэргэжил буюу тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг баталсан. Нийт 5000 гаруй оюутанд хөгжлийн зээл олгох тооцоо судалгаа хийж, Сангийн яаманд хүргүүлсэн. Оюутны хөгжлийн зээлд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй” гэлээ.

Таны сурталчилгаа