Монголын оюун ухааны академийнхан хүүхэд, залуусын хэл сурах, үг цээжлэх, тогтоох чадварыг хөгжүүлэх зорилгоор “MemoWords” аппликэйшн бүтээсэн байна. Энэ нь япон, солонгос, англи, хятад зэрэг 10 гаруй хэлийг ой тогтоолын спортын төрлүүдэд тулгуурласан, хөгжөөнт тоглоом байдлаар хүүхдүүдэд “заах” шидтэй аж. Мөн хэрэглэгчид хоорондоо холбогдож, өрсөлдөх боломжтой юм.