Өдгөө 48 настай А.Дудагийн баасан гарагт өгсөн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд тэрбээр хэзээ халдвар авсан нь тодорхойгүй байгаа аж. Польшт сүүлийн үед халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх болсон бөгөөд баасан гарагт халдварын 13.600 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Тэрбээр “Миний биед халдварын ямар ч шинж тэмдэг илрээгүй боловч шинжилгээний дүн бүх зүйлийг тодорхой болголоо. Одоогоор биеийн байдал маань сайн байна. Ирэх өдрүүдэд өөрийгөө тусгаарлан ажил үүргээ алсаас гүйцэтгэнэ” гэж А.Дуда “Twitter” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэг дээрээ мэдэгджээ.