Цаг үеийн мэдээ

Афганистаны нийслэл Кабул дахь нэгэн сургалтын төвийн гадна халдлага болжээ. Тус хэрэг нь өнгөрсөн бямба гарагт гарч, амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн байна. Үүний улмаас 18 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархадсан талаар тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдлээ. 

 

Халдлага шийт урсгалын мусульманчууд голдуу амьдардаг Дашти Барчи дүүрэгт болсон аж. Одоогийн байдлаар шархадсан хүмүүсийн биеийн байдал амиа алдаж болзошгүй маш хүнд нөхцөлд байгаа гэж эх сурвалж мэдээллэв. Алан хядагч “Лалын улс” бүлэглэл энэхүү халдлагын хариуцлагыг хүлээхээ мэдэгсэн байна.

Таны сурталчилгаа