Цаг үеийн мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг ялна гэдэгтээ огтхон ч эргэлзэхгүй байгаагаа илэрхийлээд, саналын хуудсыг тооллого үргэлжилж буй энэ үед тайван байхыг олон нийтэд уриаллаа.

 

“Саналын хуудсыг тоолж дуусах үед Сенатч Харрис болон намайг ялагчаар зарлана гэдэгт бид эргэлзэхгүй байна. Тиймээс та бүхнээс тайван байхыг хүсэж байна. Саналын хуудсын тооллого үргэлжилсээр байна” гэж дэд Ерөнхийлөгч асан Ж.Байден Делавер муж улсын Уилмингтон хотод сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд аливаа нэр дэвшигч сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг авах шаардлагатай юм. Ж.Байдены хувьд сонгогчдын коллегийн 253 гишүүний саналыг аваад байгаа бол Д.Трамп 214 санал авчээ. Саналын хуудсын тооллого Жеоржиа, Пенсильвани, Аризона, Невада муж улсад үргэлжилж байгаа юм. 

Таны сурталчилгаа