ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад “COVID-19”-ийн цар тахлын халдварын тохиолдол нийт 15.109 бүртгэгдээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 271 хүн шинээр халдвар авсан байна.
Нийслэл Улаан-Үд хотод 8884 бүртгэгдсэн тохиолдлоос өнөөдрийн байдлаар 104 хүн халдвар авчээ. Нийт эмчлэгдсэн 9861 хүнээс өнөөдөр 218 хүн эмнэлгээс гарчээ. Өнгөрсөн хоногт 7 хүн эндэж нийт 287 хүн амь насаа алджээ.