2020 оны 3-р сарын 19-нд Фижи улсын Лаутока хотод анхны Коронавирусийн халдварын тохиолдол батлагджээ. Тиймээс Фижи улсын засгийн газар 3-р сарын 20-нд орон даяар бүх сургууль, цэцэрлэг, зарим үйлчилгээний байгууллагуудыг хааж, хол хорио тогтоох тушаалыг гаргасан аж.
Тус улсын хувьд нийтдээ 35 иргэн Коронавирусын халдвар авч, 2 хүн эндсэн байна.
Харин дөрөвдүгээр сарын 3-нд Фижи улсын нийслэл Сува хотод хоёр шинэ тохиолдол батлагджээ. Үүний улмаас 300,000 гаруй оршин суугчид Хөл хорионы дэглэмийг сахиж, улс даяар бүх үйлчилгээний байгууллагуудыг зогсоосон байна.
2020 оны 3-р сарын 16-нд хилийн боомтуудыг хааж, 3-р сарын 26-нд Нади дахь олон улсын нисэх онгоцны буудлыг хаажээ.
Засгийн газар Лаутока, Сувад (хамгийн олон хүн амтай хотуудад) тасралтгүй ХӨЛ ХОРИО тогтоосны үр дүнд Коронавирусийн халдварыг устгаж чадсан юм.