Цаг үеийн мэдээ

APPLE компаний I PHONE гар утасны удаашралтай холбоотой нэхэмжлэлийн асуудлууд мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд  нийт 113 сая доллар төлөх болжээ.

2007 оноос хойш I PHONE гар утасны батерейн асуудал APPLE компаний хувьд хууль эрх зүйн хамгийн том сорилтуудын нэг болсон юм.

APPLE  компани нь 2016 оноос хойш программ хангамжийн шинэчлэлт хийх замаар батерейтэй холбоотой асуудлуудыг нуун дарагдуулж байжээ. Энэ асуудлаар нэхэмжлэл мэдүүлсэн 30 гаруй мужуудтай  113 сая долларын төлбөр тооцоо хийхээр тохиролцжээ. Мөрдөн байцаалтыг удирдсан Аризона, Индиана мужийн ерөнхий прокурорууд Арканзас мужийн ерөнхий прокурортой хамт өнгөрсөн лхагва гарагт хийсэн хэлэлцээртээ Apple компанийг, хэрэглэгч нарт I phone гар  утасны батерейн эрүүл мэнд, ашиглалт, эрчим хүчний менежмэнтийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй хэмээн шаарджээ.

Эх сурвалж: fox news.com

Таны сурталчилгаа