Цаг үеийн мэдээ

Япон улсын Ерөнхий сайд асан Хатояма Юкио өнгөрсөн 11-р сарын мэргэжлийн сүмогийн тэмцээнд дээд зиндаанд түрүүлсэн оозэки Такатэйшёод баяр хүргээд, сүмочдын талаар болон сүмогийн тэмцээний зохион байгууллалтын талаар санаа бодлоо хэлжээ. Тэрбээр “нэмэлт барилдааны дараа Тэрүнофүжиг харахад өвдөгнийх нь зовиур их байгаа нь харагдаж байлаа. Би өмнө нь ч хэлж байсан даа, жилд 6 удаа тэмцээнд барилдана гэдэг бол бөхчүүдийн хувьд хэтэрхий хүнд байна. Жилд 4 тэмцээн болдог зохион байгуулалтандаа эргэн орох хэрэгтэй. Мэргэжлийн спорт бол олимпийн наадам биш, Японы сүмогийн холбоо бөхчүүдийн биеийг бусниулж байгаа мэт харагдаж байна” гэжээ.

Орчуулсан : Д.Төмөрбаатар

Эх сурвалж : news.yahoo.co.jp

Таны сурталчилгаа