ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирус илрүүлэх 72.9 сая гаруй шинжилгээ хийжээ.
Өнгөрсөн хоногт 520 мянган хүнд коронавирусний шинжилгээ хийсэн байна. ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 2 114 502-т хүрсэн бөгөөд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 25 173 шинэ тохиолдолд илэрчээ.
Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм.
ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, өнгөрсөн нэг хоногийн дотор 16 002 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 1 612 445 болсон бол 361 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 36 540 -д хүрсэн байна.