Цаг үеийн мэдээ

No, Elon Musk Is Not The Second Richest Person In The World -- Here's Why

Tesla-гийн CEO Элон Маск манай дэлхийн 2 дахь хамгийн баян хүн боллоо. Тэрбээр Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гейтсийг хөрөнгийнхөө хэмжээгээр гүйцэн түрүүлсэн бөгөөд Элон Маскын хөрөнгө нь зөвхөн 2020 онд гэхэд даруй 100 тэрбум ам.доллараар өссөн байна.

Цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla-гийн захирлын хөрөнгө ийнхүү огцом өсөхөд ерөнхийлөгчийн сонгууль ч ихээхэн нөлөөллөө. Тухайлбал одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп албан бус байдлаар ялагдлаа хүлээн зөвшөөрч, төрийн эрх мэдлийг шилжүүлэх процессыг эхлүүлж буйгаа мэдэгдсэнээр, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг дэмжигч Жо Байдены ялалт Теслагийн хувьцааг их хэмжээгээр өсөхөд хүргэжээ.

Bloomberg-ын тэрбумтаны дата мэдээллээс үзэхэд Элон Маск хөрөнгийнхөө хэмжээгээр Билл Гейтсийг гүйцэн түрүүлж, хэдэн цаг болсны дараа эргээд хэн хэн нь 128 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр тэнцсэн хэмээн бичигдэж байна.

Элон Маскын хөрөнгийн ихэнх хэсгийг Теслад эзэмшдэг 20 хувь, сансарын тээврийн нислэгийн SpaceX компанид эзэмшдэг 54 хувь нь бүрдүүлдэг. Энэ жил 49 настай Элон Маск ийнхүү дэлхийн хамгийн баян хүний жагсаалтанд байр ахиж, 2 дугаарт бичигдлээ. Дашрамд хэлэхэд дэлхийн хамгийн баян чинээлэг хүн гэх нэр алдрыг Amazon-ы үүсгэн байгуулагч, CEO Жефф Безос нь 182 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр тэргүүлсэн хэвээр байна.

Орчуулсан : Д.Жаргалсайхан

 

Таны сурталчилгаа