Буэнос-Айрес дахь "Бока Хуниорс" -ын цэнгэлдэх хүрээлд түүний шүтэн бишрэгчид цугларч, нулимс дуслуулан гашуудлаа илэрхийлж байна. Тэд мөн Марадонагийн амьдардаг Сан Андрес дүүрэгт цугларч эмгэнэл илэрхийлжээ.
Мөн хотын захын дүүргүүдэд La Mano De Dios (The Hand Of God) дууг түүнд зориулан дуулжээ.
Бока Хуниорс багийн эмэгтэй тоглогч Ямила Родригес Диего Марадонагийн зургийн өмнө уйлж буй зураг
Алдарт Марадонагийн шүтэн бишрэгчид нь түүний зурагтай цамц, тэр ч байтугай Марадонагийн зурагтай маск зүүж салют буудаж, хашгирч, уйлж байв.
Эх сурвалж: Bbc.com