Цаг үеийн мэдээ

Хөлбөмбөгч Диего Марадонагийн шарилтай сельфи зураг авахуулсан оршуулгын товчооны ажилтаны зураг цахим орчинд тархаж олон хүний дургүйцлийг хүргэсэн. Тэгвэл тэрээр олон нийтээс уучлалт гуйжээ. Хөлбөмбөгч агсны шүтэн бишрэгчид түүнийг “Ална” хэмээн заналхийлсний дараа тэрээр ийм алхам хийсэн байна. Энэ талаар nypost.com мэдээллээ.

Түүнийг Клаудио Фернандес гэдэг бөгөөд ёс бус зураг нь олон нийтэд мэдэгдсэний дараа ажлаасаа халагдсан байна. Тэрээр өөрийгөө хөлбөмбөгчийн үхэлд бусдын адил харамссан гэж байгаа ч зураг авахуулахдаа үзүүлсэн янз байдал нь зохисгүй байсан тул хүмүүсийн дургуйцлийг ихээр төрүүлсэн юм.  К.Фернандес нэг гараа талийгаачийн толгой дээр тавьж, нөгөө гарынхаа эрхий хурууг гозойлгосон байсан юм.

Түүнийг Марадонагийн шүтэн бишрэгчид зогсоо зайгүй заналхийлж байгаа бөгөөд зөвхөн өөрийг нь гэлтгүй гэр бүлийнх нь гишүүдэд ч заналхийлэл илэрхийлж эхэлсэн байна. 

Таны сурталчилгаа