“Covid-19”-ийн эсрэг дэлхийн хамгийн анхны вакциныг гарган авснаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин наймдугаар сарын 11-нд анх зарлаж байв. Сүүлийн шатны туршилтын үр дүн ч гараагүй уг вакцины үр дүнд дэлхий нийт төдийгүй ОХУ-ын иргэд, эмч мэргэжилтнүүд эргэлзэж буйгаа илэрхийлж байсан билээ. Учир нь уг вакциныг ДЭМБ-аас өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Гамалей судалгааны хүрээлэнгийн бүтээж буй “Sputnik V” вакцин 92 хувийн үр дүн үзүүлсэн гэх мэдээг тус улсын АНУ-аас өрсөх гэсэн хийрхэл байх магадлалтай гэж мэдэгдэж байв.
Гэсэн ч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Covid-19-ийн вакцинжуулалтыг ирэх долоо хоногт эхлүүлэхийг Ерөнхий сайд Татьяна Голиковад үүрэг болгосон байна.
Онлайн хурлын үеэр Путин ойрын хэдэн өдрүүдэд ОХУ-д хоёр сая тун “Sputnik V” вакцин үйлдвэрлэнэ гэдгийг мэдэгдлээ. Ирэх долоо хоногийн сүүлээр ОХУ-д олон нийтийн вакцинжуулалт эхлэх бөгөөд эхний ээлжинд эмч, багш нар хамрагдах юм байна.
Мөн хүнд,архаг өвчтэй иргэдийг эхний ээлжинд вакцинжуулалтад хамруулахаар болжээ. ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас 2021 онд хэдэн сая хүн коронавирусийн вакцин хийлгэсэн байна хэмээн дүгнэсэн байна.
ОХУ-ын тэргүүн Путин вакцин нь үнэ төлбөргүй бөгөөд иргэд сайн дураараа хийлгэж болно гэдгийг онцоллоо.