Цаг үеийн мэдээ

Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот явах хүсэлтэй 300 орчим иргэн бүртгүүлсэн байна. Өндөржүүлсэн байдалд шилжсэнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комиссын шуурхай штабт Улаанбаатар хот явах хүсэлтэй 300 орчим иргэн ханджээ. Тэдгээр иргэдийг 12 дугаар сарын 1-ний өдрөөс холбогдох мэргэжлийн байгууллагууд хөл хорионы дэглэмийг чанд баримтлан явуулж байгаа тухай шуурхай штабаас танилцуулав.

Мөн өнгөрсөн өдрүүдэд АШУҮИС-ийн Говь-Алтай аймгийн Анагаахын сургуульд бусад орон нутгаас ирж суралцдаг 400 оюутныг нутагт нь буцаажээ.

Таны сурталчилгаа