Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Дарви сумын хяналтын цэгээр дамжуулан Улаанбаатар хотоос орон нутгийн иргэдээ татан авах ажиллагаанд Зоонозын өвчин судлалын төвийн хариу арга хэмжээний нэгдүгээр баг оролцож буй.

Одоогийн байдлаар голомтот бүс нутгаас ирсэн 1127 иргэнийг Дарви сумын нутагт шинжилгээнд хамруулжээ. Түүнчлэн зорчигчдоос асуумж бөглүүлэн, зөвлөмж өгч ажиллаж байна.

Иргэдийг тээвэрлэж ирсэн автобусанд эцсийн халдваргүйтгэл хийх ажлыг аймгийн Зоонозын өвчин судлалын төв дээр зохион байгуулж байгаа. Одоогоор Улаанбаатараас ирсэн 14 автобус буюу 1148 мкв, Улаанбаатар хот руу явж буй таван автобусанд 410 мкв, нийт 1558 мкв талбайд эцсийн халдваргүйтгэл хийсэн аж. Мөн Дарви суманд 510 мкв талбайд эцсийн халдваргүйтгэл хийсэн гэж албаныхан мэдээллээ.  

Таны сурталчилгаа