Цаг үеийн мэдээ

Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд Канадын ГХЯ-ны Худалдааны комиссарын газрын Худалдааны бодлого, Азийн хэлэлцээний газрын гүйцэтгэх захирал Жей Аллентай цахим уулзалт хийв.

Уулзалтаар 1994 оны Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газрын Худалдаа, арилжааны тухай хэлэлцээрийн дагуу хоёр талын худалдааг нэмэх асуудлаар санал солилцов. Энэ үеэр Элчин сайд Я.Ариунболд Номхон далай   дамнасан   иж   бүрэн, дэвшилтэт   түншлэлийн   хэлэлцээр (CPTPP)-ийн талаар илүү судлах сонирхолтойгоо байгаагаа илэрхийлэв. Мөн "Монгол экспорт" хөтөлбөр, Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортын нөхцөл байдлын талаар төвч мэдээлэл өглөө.

Талууд Монгол Улсын санхүүгийн үйлчилгээ, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын шинэчлэлийг дэмжих зорилгоор техникийн туслалцаа олгох, худалдааг сайжруулах боломжийн талаар ярилцав.

Таны сурталчилгаа