Цаг үеийн мэдээ

НИТХ-ын ээлжит II хуралдаан болж, “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлэлцэн баталлаа. Уг төслийг боловсруулахад нутгийн захиргааны 71 байгууллагаас 671 арга хэмжээний санал ирүүлснийг зорилго, зорилтууд давхардалгүй, уялдаатай, нэгдмэл ойлголттой, хүртээмжтэй, шалгуур үзүүлэлт нь зорилготойгоо нийцсэн, нийгмийн бүхий л давхаргад чиглэсэн байх зарчмуудыг баримтлан боловсруулсан байна.

Түүнчлэн “Алсын хараа 2050”, “Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” урт болон дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн бүтцийн дагуу боловсруулжээ. 

НИТХ дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дарга Р.Дагва, Ардчилсан намын бүлгийн саналыг тус бүлгийн дарга М.Тулгат нар уншиж танилцуулав. НИТХ-ын ээлжит II хуралдаан үргэлжилж байна.  

 

Таны сурталчилгаа