Цаг үеийн мэдээ

НМХГ-н даргын 2020.08.17 ны өдрийн баталсан 02-01/365 дугаартай төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд Буянт Ухаа боомтын Хилийн Мэргэжлийн Хяналтын Албаны эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.Мөнхбат СХД, БГД, О. Тэмүүлэн ХУД, БЗД,  Д.Гантуяа ЧД, М. Ариунчимэг СБД -т үйл ажиллагаа явуулж буй 619 нийтийн үйлчилгээтэй  эмийн санд 12 сарын 01-ний 15 цагийн байдлаар /ЧД-116, БЗД-97 ААН, БГД-94 ААН, СБД-129 ААН, ХУД-90 АНН/ шалгалт хийлээ.

Шалгалтад хамрагдсан эмийн сангууд үйлчлүүлэгч хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээг хийсэн, гар халдваргүйжүүлэгчийг ажилтан, үйлчлүүлэгчдэд тус тусад нь бэлэн байлгасан, КОВИД-н цар тахлын талаархи анхааруулгыг иргэдэд харагдахаар байрлуулсан байна.  Хяналт шалгалттай холбоотой зөрчил дутагдал илрээгүй. Дeнатуратын спиртын худалдаалалт, гар ариутгах шингэн, маск бээлийний нөөц бүрдүүлэлт, үнийн өсөлтөд анхаарч ажиллах талаар  зөвлөгөө болон халдвараас урьдчилан сэргийлэх зааварчилгаа өгч ажиллалаа. Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үнийн мэдээллийг авч ажиллаж байна.

МХЕГ

Таны сурталчилгаа