Цаг үеийн мэдээ

Төв аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оны 1, 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдын ар гэрт дэмжлэг үзүүлжээ.

Тодруулбал, Батлан хамгаалахын сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Засаг даргын захирамж гарч, ЗДТГ-ын Цэргийн штабаас "Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдын амьдрал ахуйг судалжээ. Ийнхүү тус аймгийн Зуунмод, Сэргэлэн, Мөнгөнморьт болон Бүрэн сумаас Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдын ар гэрт түлээ, нүүрсний болон хүнсний зүйлээр дэмжлэг үзүүлсэн байна. 

Таны сурталчилгаа