Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "12-р сарын 3-ны өдөр 20240 хүнд шинжилгээ хийсэн. Шинээр 11 хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Улаанбаатарт 3, Сэлэнгэд 4, Дорноговь аймагт 4 шинэ тохиолдол бүртгэгдсэн" гэлээ. 

Манай улсад батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 842 болоод байгаа бөгөөд үүнээс 368 нь эдгэрчээ. Эмчлэгдэж байгаа иргэдийн 

377 нь хөнгөн

76 нь хүндэвтэр

6 нь хүнд

2 нь маш хүнд байна гэж тэрбээр мэдээлсэн юм. 

Таны сурталчилгаа