Цаг үеийн мэдээ

Коронавируст халдварын нийт 9 багц голомтод 4353 ойрын хавьтлыг хяналтдаа авчээ. Коронавирустэй тэмцэх, сэргийлэх ажилд эрүүл мэндийн 2589 ажилтан ажиллаж байгаа юм. Нийслэл хот болон Сэлэнгэ аймагт өвчлөл гарсантай холбогдуулан ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг хоёр голомтод ажиллаж 47 обьектод  24 мянган ам дөрвөлжин метр талбайд голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Мөн ЗӨСҮТ-ийн авто лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж 300 хүнд, Архангай аймгийн Батцэнгэл суманд 680 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

ЭМЯ болон харьяа байгууллагын тусгай дугаарын 4 утас ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагт нийт 14  602 хүн хандаж коронавируст халдварын талаарх зөвлөгөө, мэдээлэл авчээ.

Таны сурталчилгаа