Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт коронавирусний халдвар авсан иргэдийг хэвтүүлэн эмчлэхээр 45 ортой тасгийг бэлтгээд байгаа талаар өмнө мэдээлж байсан юм.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг бэлтгэсэн эл тасагтаа халдвар авсан иргэдийг хүлээн авч эхэлжээ. Энэхүү тасагт их эмч 10, сувилагч 10, үйлчилгээний ажилтан 10, ариутгагч 10 нийт 40 эмч, эмнэлгийн ажилтан ажиллах аж.
ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр тус аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдэж 197 болсон. Одоогийн байдлаар тус тасагт дөрвөн хүн эмчлүүлж байгаа бөгөөд эдгээр өвчтнүүдийн биеийн байдал хөнгөн байгаа гэв.