Энэтхэгт үл мэдэгдэх өвчний улмаас 500 гаруй хүн өвдөж, нэг хүн нас бараад байгаа билээ. Тэгвэл эрүүл мэндийн салбарын судалгааны багийнхан ямар төрлийн өвчин болохыг олж тогтоохоор шуурхай ажиллаж байна. ДЭМБ-ын өвчний жагсаалтад байдаггүй өвчин болохыг одоогийн байдлаар тогтоогоод байгаа бол өвчтнүүдийн цусан дахь шинжилгээний хариу олны анхаарлыг татлаа.
Шинжилгээний хариугаас харахад цусанд нь никель болон хар тугалга байжээ. Эмч нар болон судлаачид чухам ямар төрлийн өвчин болохыг одоо ч учрыг нь тайлж чадахгүй байсаар байна. Хамгийн анх өнгөрсөн даваа гарагт мэдээлэл цацагдаж эхэлсэн. ДЭМБ-аас шинэ төрлийн халдварт өвчин байж магадгүй хэмээн үзэж яаралтай шинжилгээний баг илгээсэн талаар өмнө нь мэдээллэсэн.
Өвчин Энэтхэг улсын өмнөд мужийн Андхра Прадешын төв эмнэлэгт хэвтүүлэн, ажиглалтад авсан байдаг. Уг гарвал нь холгүй Элуру хотод бүртгэгдэж байж. Нэр нь үл мэдэгдэх энэ өвчний шинж тэмдэг нь дотор муухайрах, зовуурьтай байдал болон мэдээ алдах. Одоогийн байдлаар нийт 546 хүн эрүүл мэндийн түргэн тусламж аваад байгаа бөгөөд 148 хүний биеийн байдал дээрдэж эмчилгээ аваад байна.
Эмч нарын үзэж байгаагаар энэхүү үл мэдэгдэх өвчний шинж тэмдэгүүд унадаг өвчинтэй хамгийн ойрхон байгаа ч зарим шинж нь өөр байгаа юм. Магадгүй эрүүл мэндийн салбар аж үйлдвэртэй холбоотой хордлого байхыг үгүйсгэхгүй ч ийм их хэмжээгээр шинж тэмдэг нь мэдэгдэхгүй өвчин байсаар байгаад албаныхан санаа зовж байгаагаа илэрхийлжээ.