Цүнхтэй мөнгөө хулгайд алдсан эмэгтэйд банк тусалж чадахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тодруулбал, Ирланд эмэгтэй хулгайд цүнхээ алджээ. Мэдээж цүнхэнд 1150 ам.доллар бүхий мөнгө байжээ. Гэвч хамгийн азгүй нь цүнхэнд байсан мөнгийг авгалдай идсэн байж. Эмэгтэй банк дээр очиж юу ч үгүй болсон мөнгийг шинэчилж өгөхийг хүссэн боловч татгалзах хариу сонссон байна. Түүнд хулгайч ч тусалсангүй, авгалдай ч тусалсангүй мөн банк ч тусалсангүй.
Катлийн өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдөр банк орж бэлэн 2500 ам.доллар авсан. Улмаар банкнаас гарж явахад нэг хүн дагаж байгааг анзаарчээ. Банкны теллер түүний гар утас руу залгаж зүгээр эсэхийг нь мэдэх гэж дуудлага хийсэн байдаг. Гэрт нь нөгөө хүн дагаж явсаар мөнгөтэй цүнхийг нь хулгайлжээ. Гэвч найман сарын дараа хөрш нь залгаж түүний цүнхийг олсон талаар мэдэгдсэн аж.
Ингээд цүнхэнд ердөө тусдаа хийсэн байсан 950 евро буюу 1150 ам.доллар нуусан байдалтай олсон ч авгалдай нар юу ч үгүй идсэн байжээ. Харин банкнаас авсан 2050 евро нь алга болсон. Улмаар Катлийн банк орж үлдсэн мөнгөө шинэчилж өгөхийг хүссэн ч банк түүнээс мөн адил нүүрээ буруулжээ. Түрийвч нь, цүнх нь гээд бүх хэсэгт нь авгалдай шавсан байдалтай олдсон байна. Банкнаас өгсөн тайлбайрт “Хууль ёсны мөнгө мөн эсэхийн батлан хангалттай нотлох баримт алга” гэжээ. Авгалдай мөнгөний нууцлал бүхий хэсгийг идэж орхижээ. Одоо түүнийг Ирландын “азгүй” эмэгтэй гэж цахимаар шуугиж байгаа ч иргэд сайн дураар мөнгийг нь хандивлаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж : https://toofab.com/2020/12/08/bank-refuses-to-replace-stolen-money-eaten-by-slugs/