АНУ-ын өнгөт арьстнууд вакцинд итгэхгүй байгаа шалтгаануудаа илэрхийлжээ. Тодруулбал, вакцины үйлчилгээнд тэр тусмаа богино хугацаанд гарган авсанд нь хардаж байгаагаа хэлжээ. Эрдэм шинжилгээний багийнхан иймэрхүү төрлийн вакциныг дор хаяж 2 жил судалгаа тандалт туршилт дээр суурилж өмнө нь вакцин хийж байсан бол энэ удаад жилийн дотор гаргаж авсан вакцинд итгэхгүй байх хангалттай шалтгаан гэж харж байна. Мэдээж цахимаар эерэг сөрөг бүхий л мэдээ мэдээлэл бий.
Улс төрийн, гадаад бодлогын болон бизнесийн салбарт цар тахал маш их ашиг олох боломжийг дагуулж байгаад ч сэтгэл дундуур байгаагаа судалгаагаар онцолжээ. АНУ-ын Охайё мужийн Векснер их сургуулийн эрүүл мэндийн төвийн салбарын физикч МакДоугл АНУ-ын өнгөт арьстай иргэдийн эрх ашгийг хамгаалах талаас вакцинд хүлээцтэй хандахыг зөвлөсөн байна. Тиймээс өнгөт арьстай иргэд ч эхний ээлжний вакцинд хамрагдах явц удааширч магадгүй болоод байгааг эх сурвалж мэдээллээ. Өнгөрсөн сард нийт иргэдийн цагаан арьстай 61 хувь нь вакцинд хамрагдаагүй бол өнгөт арьстай 40-с доош насны өнгөт арьстай 48 хувийн иргэд залуучууд хамрагдах хүсэлтэй байгаа гэсэн судалгаа гарчээ.
Эх сурвалж: https://news.yahoo.com/many-black-americans-dont-trust-202116674.html