Цаг үеийн мэдээ

Английн гэх тодотголтой “пфизер” вакцин хэрэв харшил өгч эхэлвэл яах талаар эрдэмтэд судалгаа хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Хэдийгээр энэхүү судалгааг өмнө нь хийх ёстой байсан ч шаардлагатай нөхцөл байдлаас хамаарч яаралтай хүмүүст эхний болон хоёр дахь шатны үр дүн өгч эхэлсэн гэсэн үндэслэлээр тарьж эхэлсэн. Харин хэрэв харшил өгч эхлэх юм бол яах талаар судалгааны баг ажиллаж байгаа юм байна.

Шүүмжлэлтэй талууд ч энэ сэдвийн хүрээнд туршилт болж байгааг цохон тэмдэглэв. Английн эрүүл мэндийн салбарын хоёр ажилтан харшил өгч пфизер-биоНТех Ковид-19 вакцины амжитаас хойш татав бололтой. Уг нь европын холбоо, улс орнууд энэхүү вакцинд гол итгэл найдвараа тавьж байсан ч ийнхүү харшлын асуудал дэгдлээ.

Мөн яаралтай иргэдэд сануулга гаргаж, ямар нэгэн харшилтай болон харшлын төрлийн сөрөг урвалтай хүн уг вакцин хийлгэж болохгүй өвчний түүхээ эмч нарт хэлж байж хийлгэх ёстой талаар анхаарууллаа. Улмаар судалгааны баг харшлыг судалж байж тухайн хүнд тааруулж вакциныг хийх шийдвэрт хүрнэ гэдгийг эх сурвалж мэдээллээ.   

Эх сурвалж: https://www.nbcnews.com/health/health-news/u-k-probing-if-allergic-reactions-linked-pfizer-vaccine-n1250536

Таны сурталчилгаа