Цаг үеийн мэдээ

АНУ-ын Техас мужийн газар нутаг дээрээс задгай сансар луу хөөрөх бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа туршилтын загварыг амжилттай хөөргөсөн талаар одон орон судлалын бүхий л хүрээлэн баяртай байна. Энэ удаагийн туршилт сансарын хөлөг онгоцыг агаар мандалт хөөргөх хүчийг сорьж байгаагаараа онцлог.

Дэлхий нийтэд туршилтаасаа LIVE цацан харуулсан нислэг амжилттай байсан талаар НАСА мөн мэдэгджээ. АНУ-ын цагаар 23:00-д хөөргөсөн SpaceX хөлөг нь хоёр дахь удаагийн туршилтын нислэг болж байгаа. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар агаарын даралт дээр дахин ажлах хэрэгтэй байсан учраас 1.3 секундын өмнө нислэгийг дуусгасан гэсэн яриа байна.

Нислэг эхлэхээс өмнө цаг агаар сайхан, салхи тогтуун байжээ. Өндөрт нисэх туршилт буюу пуужингийн хүчийг шалгаж байгаа туршилтын нислэг гэж ойлгож болно. Хэрэв төлөвлөгөөний дагуу ажил амжилттай байсаар байх юм бол SpaceX компани ирээдүйд сансарын аялал хөгжүүлэх тал дээр ажиллаж байгаа бөгөөд эхний нислэгийн суудал өнгөрсөн жил дүүрсэн гэдгийг ч эх сурвалж цохон тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: / Нислэгийн бичлэг мөн багтсан / https://arstechnica.com/science/2020/12/starship-will-again-attempt-a-high-altitude-flight-on-wednesday/

 

 

 

 

Таны сурталчилгаа