Цаг үеийн мэдээ

Жүжигчин Жорж Клүүней өөрийн байх ёстой жингээс илүү жин кино зураг авалтын төлөө хассан ч эрүүл мэндийн байдал нь хүндэрч, улмаар эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ. Удахгүй нээлтээ хийхээр төлөвлөж буй "Шөнө дундын тэнгэр" буюу "The Midnight Sky" уран бүтээлийн зураг авалт дуусах гэж байгаа энэ цаг мөчид дүрдээ орохын тулд жингээ хассан жүжигчин Жорж Клүүней яаралтай эмнэлэгт хүргэгдэж, түргэн тусламж авсан байна. 

Эмч нар түүнийг долоо хоногийн эмчилгээнд хамруулж, сансар одон орон судлалтай уран бүтээлд 59 настай хүнийг ийнхүү жин хасуулах нь эрүүл мэндэд хортой үйлдэл гэж анхааруулжээ. Тэрээр өөрийн цахим хуудсанд "Би богино хугацаанд их жин хасахын тулд өөрийн эрүүл мэнддээ анхаарсангүй" хэмээн бичжээ.

 

Эх сурвалж: https://pagesix.com/2020/12/09/george-clooney-hospitalized-for-film-weight-loss/

 

Таны сурталчилгаа