ОХУ-ын тэнгисийн цэргийн бааз 25 жилийн хугацаанд Суданы ойролцоо байгуулагдахаар талууд тохиролцсон талаар эх сурвалж онцолж байна. Нэгэн зууны 4/1 буюу 25 жил Африк тивийн Суданы эрэг дээр ОХУ өөрсдийн ээлжит шатрын нүүдлээ хийх гэрээнд гарын үсэг зурлаа. Улаан тэнгис, Суданы эрэг, дөрвөн хэсгээс бүрдэж буй ОХУ-ын тэнгисийн цэргийн бааз, цөмийн зэвсэгтэй байлдааны хөлөг онгоц гээд бүс нутагт дэлхий нийтийн анхаарлыг татах олон зүйл өрнөж байна.
Гэрээнд талууд ямар нэг татгалзах санал гаргахгүй бол автоматаар 10 жил сунгагдахаар заажээ. Мэдээж НҮБ-ын дүрэм журманд нийцүүлэн "бүс нутгийн энх тайван байдал, аюулгүй байдалд ОХУ-ын тал хүлээх үүргээ ухамсарлаж байгааг" тусгаж өгсөн аж. Мөн Суданыг ОХУ зэр зэвсэг, цэрэг армийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах нь.
Эх сурвалж: https://apnews.com/article/international-news-sudan-moscow-africa-russia-0e1932a384bba427e13e590a4ac7a1f8