Манай өмнөд хөршийн Ухань хотод анх гарсан халдварт цар тахалтай холбоотой мэдээ, мэдээлэл цахим сүлжээгээр тараасан, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, олон нийтийн эмх замбраагүй байдал үүсгэсэн гэсэн шалтгаанаар баривчлагдаад байсан сэтгүүлч эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа талаар эх сурвалжууд анхаарлаа хандуулж эхлээд байна.
Учир нь түүнийг долоон сарын өмнө баривчилсан ч өнөөдөр өлсгөлөн зарлаад эрүүл мэндийн байдал нь хүндрээд байгаа аж. Түүний эрүүл мэнд чухал биш ч хүний эрхийн асуудал БНХАУ-д жил бүр дэлхий нийтийн анхаарлыг татаж НҮБ, Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд ямар нэг үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй өнөөдрийг хүрсэн байдаг.
БНХАУ-ын цагдаа нар хүүнийг Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн, буруу ташаа мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл хорьж байгаа бол Ухань хотод анх халдвар тархах явцад яг ямар үйл явдал болж буйг тэрээр өөрийн өнцгөөс мэдээлэл дамжуулсан аж.
Өдгөө 37 настай, хуульч мэргэжилтэй, Ухань хотод болж буй үйл явцыг бичлэгээр олон нийтийн сүлжээнд байршуулсан, өнгөрсөн тавдугаар сард баривчлагдсан, түүний найз сэтгүүлчид, дэмжигчид ч нэг нэгээрээ алга болсоор байгааг ар гэрийнхэн нь удаа дараа мэдэгдсээр байгаа. Хонг Конгийн залуучуудын жагсаал цуглааныг ч тэрээр өмнө нь өмгөөлсөн байр сууринаас олон нийтийн сүлжээнд мэдээлэл хийж байжээ.
Эх сурвалж: https://www.cbsnews.com/news/china-wuhan-zhang-zhan-chinese-citizen-journalist-detained-may-not-survive/