Аливаа тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл чипний хүчин чадлаас хамаарч янз бүрийн үзүүлэлттэй байдаг. Тэгвэл Apple компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд гар утас, таблет, нөүтбүүк, цаг зэрэг төхөөрөмжнүүдийнхээ чипний хүчин чадлыг сайжруулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Qualcomm-д зориулсан чипний хөгжүүлэлт ирэх жилийн эхний хагаст бэлэн болсон байх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дараа жилийн шинэ танилцуулах боломжтой бараа бүтээгдэхүүнд ашиглах боломжтой аж.
Өргөн сүлжээний 5G ирэх жилд олон сая хэрэглэгчид ашиглаж эхлэх бололтой. Тиймээс технологийн хөгжилд зориулж шинэ тоног төхөөрөмжүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Жишээ нь хүмүүсийн хэрэглэж байгаа iPhone загварын гар утаснуудын шинэ загварууд 5G сүлжээг дэмждэг байхаар хөгжүүлэлт ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: https://www.theverge.com/2020/12/10/22168779/apple-leak-cellular-modem-johny-srouji-town-hall