Өнгөрсөн долоо хоногт манай улсын төрийн мэдлийн яам, агентлагийн сүлжээнд өмнөд хөршийн 5 чиглэл бүхий хакерчид халдлага хийж, тагнаж байсан талаар зарим сайтууд дээр мэдээлэл гарсан. Тэгвэл их гүрнүүдийн хооронд ч иймэрхүү зүйл энгийн мэт байсаар байна. АНУ-ын агентлаг, төрийн өмчийн зарим байгууллагын сүлжээ рүү ОХУ-ын хакерчид нэвтэрч мэдээ мэдээлэл хулгайлсан байж болзошгүй талаар эх сурвалж онцоллоо.
ОХУ-ын гэдгийг олж тогтоохын тулд үндсэн 7 шалгуураар нягталж үзсэний үндсэн дээр ийнхүү олон нийтэд мэдээлэл хүргэсэн аж. Халдлагад өртсөн салбарын хувьд АНУ-ын эрдэнэсийн сан бүхий агентлаг, сангийн зарим тасаг гэх мэт байсан байна. Цахим сүлжээнд мэдээлэл хууль бусаар олж авах хамгийн түгээмэл арга нь И-Мэйл хаяг руу задаргааны багц илгээж тухайн хүнийг бүрэн судлах явдал.
Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар 2014-2015 онд АНУ-ын цахим сүлжээний аюулгүй байдал хамгийн сул байсан бөгөөд тухайн үед Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн ажил гээд АНУ шинэ засаглал солигдож байв.
Эх сурвалж: https://www.nytimes.com/2020/12/13/us/politics/russian-hackers-us-government-treasury-commerce.html