Цаг үеийн мэдээ

Халдварт өвчин ихтэй байгаа энэ цаг үед ХБНГУ-ын Засгийн газраас зул сарын баярын өдрүүдээр халдварт өвчний тархалттай холбоотой бүх нийтийн хөл хорио тогтоох шийдвэр дээр эрх баригчид санал нэгдэж байгаа аж. Хөл хорио энэ долоо хоногийн пүрэв гарагаас эхлэх юм байна. Албан ёсны шийдвэрийг Ангела Маркел өнгөрсөн амралтын өдөр нийт ард иргэддээ хандан хэлсэн. Онцын шаардлагаггүй бол бүх шатны сургууль цэцэрлэг ирэх сарын 10 хүртэл Германд хаагдаж байгаа. 

Харин сангийн сайд Олаф Шольц бүх нийтийн хөл хорионы үеийн цалин мөнгө, эдийн засгийн нөхцөл байдлыг урьдчилан төлөвлөсөн, төлөвлөгөөний дагуу зохицуулалт хийж байгаа учраас санаа зовох шаардлага байхгүй гэдгийг онцлов. Гурав дахь шатны халдварын давалгааны улмаас тус улсад 20 мянга гаруй шинэ халдварын тохиолдол бүртгэгдэж хамгийн өндөр халдварын тоо бүртгэгдээд байгаа юм. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2020/12/13/europe/germany-christmas-covid-19-intl-scli-grm/index.html

Таны сурталчилгаа