Өчигдөр АНУ-ын зүүн эргийн нийслэл Нью Йорк хотын Манхаттан дүүрэгт байрлах алдарт гэгээн Жоны сүмд зул сарын баярын арга хэмжээ болж байжээ. Гэтэл буутай этгээд сүм рүү орж агаарт хэд хэдэн удаа буудаж "би үхмээр байна" гэж орилсон байна. Цагдаа нар удалгүй ирж буутай этгээдад шаардлага тавьсан боловч эсэргүүцэл үзүүлсэнээс болж түүнийг цагдаа нар буудаж шархдуулсан ч эмнэлэгт амьсгал хураасан аж.
Эх сурвалж: http://www.xinhuanet.com/english/2020-12/14/c_139587476.htm