Цаг үеийн мэдээ

Индонезийн Бали арал дээр халдлага үйлдэж 200 гаруй хүн 2002 онд амиа алдаж байсан билээ. Тухайн үед халдлага үйлдсэн этгээдийг өнөөдөр 2020 онд 18 жилийн дараа олж тогтоосон байна. Ал-Кайда бүлэглэлийн холбоотон исламйн Жамаах бүлгийн гишүүн байсан талаар тус улсын цагдаа нар өнөөдөр мэдэгдсэн аж. ТУс бүлэглэл нь зүүн өмнөд Азийн исламын бүлэглэл бөгөөд чухам яагаад Бали арлыг бөмбөгдсөн талаар тайлбар хийгээгүй юм. Олон жилийн уйгаггүй мөрдлөгөөр ийнхүү Индонез улс террористуудыг олж тогтоож чадсан талаар эх сурвалж мэдээллээ. Зулкарнаен гэгч этгээдтэй холбоотой дээрх халдлага шашны мөргөлдөөнтэй холбоотой байсныг ажиглагчид 2002 онд тайлбарлаж байв. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2020/12/13/asia/indonesia-bali-bombings-arrest-intl-hnk/index.html

Таны сурталчилгаа