БНХАУ-ын гаргаж авсан вакциныг олон улсад Бахрэйн хамгийн эхэнд албан ёсоор худалдаж авч иргэддээ хийж эхлээд байна. Тэгвэл Перу улс энэхүү вакциныг хориглоод байсан юм. Өмнөд хөршийн гарган авсан Синофарм нэртэй вакцин нь 86 хувийн үйлчилгээтэй. Бахрэйнд иргэд онлайнаар бүртгүүлээд улмаар цаг авч вакцинаа хийлгэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд өнөөдөр мэдэгдэл гаргаж 18 хүртэл настай хүн үнэгүй хийлгэх талаар санууллаа. Уг вакцин нь гурван удаагийн клиникийн туршилтаар амжилттай болсон. Бахрэйнчүүд барууны вакцинд итгэхгүй байгаагаа илэрхийлж харшил өгч буй вакциныг иргэддээ хийх нь эрсдэлтэй байсан учраас ийнхүү тэд Синофармийг сонгож байгаа бололтой.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2020/12/13/china/sinopharm-coronavirus-vaccine-intl-hnk/index.html