Ээжийнхээ кредит картаар 6 настай жаал хүү нийт 16 мянга гаруй ам.долларын үнэ бүхий Application буюу тоглоом хэрэгтэй хэрэггүй зүйлс онлайнаар iPad дээрээ татан суулгажээ. Жорж нэртэй хүүгийн ээж нь онлайн худалдан авалт хийх бүрт мэддэгүй байсан ба өнгөрсөн зунаас эхлэн бага дүнгээр тоглоом татсаар нийт 16.293 ам.доллар болжээ. АНУ-д өөрсдийн зарлага гүйлгээний хялбаршуулсан аргачлалаар ийнхүү мөнгөө алдсан тохиолдол хэд хэд байдаг аж. Ээж нь ямар нэг байгууллагад өргөдөл гомдол гаргах хүсэлгүй байгаа бөгөөд хүүхдээ хянах тал дээр алдсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Харин хүүгийн аав ууртай байгаа аж.