Өнгөрсөн жилээс эхэлсэн цар тахал АНУ-д хамгийн хүнд тусаж байна. Улс орнууд бусдын адил хамгаалах хэрэгсэл, сэрэмжилсэн арга хэмжээ авч байхад АНУ хоёр сараар хоцорч арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Магадгүй тиймдээ ч өнөөдөр тус улсад халдварын улмаас амиа алдсан иргэдийн тоо 300 мянга гараад байна. Тэд хэвлэл мэдээллийн болон цахим хуудсаараа "цар тахал туссан хүн болгон үхдэггүй" гэсэн ойлголттой үл тоомсорлох шинж ажиглагдаж байгаа. Харамсалтай нь өндөр настай иргэд АНУ-д ихэвчлэн амиа алдсаар байна. Магадгүй үүнийг зарим орнууд "Хуулиас гадуур үй олноор нь устгаж буй бодлого" гэж ч шүүмжилж байгаа. Вакцин хийж эхэлсэн ч гэсэн харшил болон вакцинд итгэх иргэдийн итгэл тааруу байгаад амиа алдсан хүмүүс ч хамааралтай байхыг үгүйсгэхгүй.