Цаг үеийн мэдээ

Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах асуудал дэлхийн өнцөг булан бүрт байсаар л байна. Франц улсын нийслэл Парист эмэгтэйчүүдийг хэт өндөр албан тушаалд томилгоо хийсэний төлөө 90 мянган еврогоор торгууль ноогдуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Засгийн газрын зарим агентлаг, чухал салбаруудад эмэгтэй хүнийг өндөр албан тушаалд томилсон явдлыг эсэргүүцэж хотын захиргаа, удирдлагыг ийнхүү торгосон байна. 2018 онд 11 эмэгтэй болон 5 эрэгтэй хотын дээд албан тушаалд томилогдсон байна.  Энэ нь 69 хувь нь эмэгтэйчүүдийг дэмжиж томилгоо хийсэн гэдгийг харуулжээ.  Энэ асуудлаас болж Францын эмэгтэй, эрэгтэйн жендрийн тэгш бус харилцаа оролцоо гээд маргаан эд өрнөж эхлээд байна. 

Эх сурвалж: https://www.npr.org/2020/12/15/946905346/city-of-paris-is-fined-90-000-euros-for-naming-too-many-women-to-senior-position

 

Таны сурталчилгаа