Их Британи улсын нийт газар нутагт агаарын бохирдлын шалгалт хийж байна. Харин 9 настай хүүхдийн үхлийн шалтгааныг эмч нар агаарын бохирдол гэж онош тавьсан талаар эх сурвалж мэдээллээ. Ийнхүү 9 хөн настай охин анх удаа тус улсад агаарын бохирдлоос болж амиа алдсан гэх жагсаалтад бүртгэгдэж байгаа нь харамсалтай. Хүчтэй амьсгалын замын гажиг астамтай байсан охин машины утаа, угаараас болж амиа алдсан гэдгийг олж мэдсэн эцэг эх НҮБ-ын орчны бохирдол хариуцсан салбар зөвлөлд Их Британи улсын талаар гомдол гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар охины үхэл 2013 оны хоёрдугаар сард болсон ч эцэг эх нь одоог хүртэл заргалдсаар байгаа аж. Европын холбоо болон Их Британы хууль эрх зүйд агаарын бохирдол хэм хэмжээтэй бөгөөд хэтрүүлэн нөхцөл байдал дордож байгаа эсэхийг удахгүй гарах хариунаас тодорхой болох юм байна.
Эх сурвалж: https://www.nbcnews.com/science/science-news/air-pollution-listed-cause-9-year-olds-death-uk-rcna202