Цаг үеийн мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нийт иргэдийн санал асуулгаар тодроод байгаа Ж.Байден удахгүй ажлаа хүлээж авна. Түүнийг дэлхийн их гүрнүүдийн удирдагч нар ажиглаж байгаа, мөн өөрсдийн судалгаагаа ч хийсэн гэдэгт эх сурвалж итгэлтэй байгаа талаар өгүүллээ. Товчхондоо В.Путин Ж.Байдентай ямар бодлого баримталж ажиллах, цаашдаа АНУ ОХУ-ын харилцаа ямар түвшинд байх талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. 

В.Путины хэлж байгаагаар хоёр улс энх тайван замаар аль болох зэр зэвсгийн тоог бууруулах бодлого баримталж хамтран ажиллах, харилцан бие биенээ хүндэтгэж харилцааны шинэ эрин үе ирж байгаад итгэж найдаж байгаагаа хэлжээ. Д.Трампын үед ОХУ АНУ-ын харилцаа муудаж, хориг арга хэмжээнүүдийг авсан талаар тэрээр цохон тэмдэглээд цаашид энх тунх байх хүсэлтэй байгаагаа ч илэрхийлжээ. 

Эх сурвалж: https://www.newsweek.com/vladimir-putin-joe-biden-start-treaty-press-conference-1555633

Таны сурталчилгаа