Гүний уурхайгаас 6.75 тэрбум ам.долларын төсөв бүрдүүлж байхад монголчууд "ууртай" хэвээр байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэдний тооцоолж байгаагаар 2022 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байдаг ил болон далд уурхайн бүтээн байгуулалт зэсийн баяжмалаа дэлхийн зах зээлд гаргах бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа аж. FT.com сайтын байгалийн баялгийн талаар нийтлэлч Нэйл Хум манай улсыг хэтэрхий их зүйл шаардаж байгаа мэтээр өөрийн нийтлэлээ бичсэн байна. Канадын эзэд болон Монголын Засгийн газар хоорондын тохиролцоо сүүлийн саруудад асуудал тариад байгааг ч цухас дурдав.
Гүний уурхай шинэ цахилгааны эх үүсвэрээ өөрөө гаргаж, Хасу Мегаватт цахилгаан станц ашиглалтад орсоноор уурхайг бүхлээр нь цахилгаанаар хангах боломж бүрдүүлж байгааг мөн хэлсэн байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд уурхайн бүтээн байгуулалт, бэлтгэл ажил хийгдэж, баялаг бэлтгэх, гаргаж авах эхний төсөл хэсэг дээр Монголын талаас дарамт шахалт, иргэдээс үл итгэсэн байдал зэрэг гаргасан талаар Рио Тинтогийн зүгээс бага зэрэг шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв бололтой. Жилд 480 мянган зэс үйлдвэрлэх хүчин чадалтай дэлхийд 4-т орох хэмжээтэй уурхай Ази тивд байхгүй гэдгийг дурджээ.
Хамгийн гол нь энэ их баялгийн үр шимийг Монголын ард түмэн тэгш хүртэх эрхтэй гэсэн нийт иргэдийн суурь эрх ашгийн талаар талууд бодолцох учиртай. Боловсон хүчин бэлтгэх, уурхайн үйл ажиллагаа чанга дэглэм дор явагдаж, хариуцлага ажлын үр бүтээл ямар чухал гэдгийг эхнээсээ ойлгосон уурхайн ажилчид ч уг нь ам сайтай байдаг.
Эх сурвалж: https://www.ft.com/content/5ac622fd-653a-4c8b-959b-321bb03259b7