Нигерийн тосгоноос хулгайлсан 344 хүүхдийг исламын Боко Харам бүлэглэл суллаж явуулсан байна. Энэ долоо хоногийн эхэнд уйлж буй ээжийн гашуудал тэдний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн гэлтэй 344 эрэгтэй хүүхдүүд эрүүл саруул зүгээр гэр орондоо ирсэн байна. Нигерийн баруун хойд нутагт байрлах Канкара тосгоны хүүхдүүдийг суллаж байгаа бичлэг сүлжээндээ байршуулжээ. Абубакар Шэкау гэгч этгээдийн хулгайлсан гэх эдгээр хүүхдүүдийн суллагдаж байгаа бичлэг нийт 6 минут үргэлжлэх аж. Ганц нэг хүүхдүүд амиа алдсан талаар эх сурвалж мэдээллээ. Нигерийн эрх баригчид Боко Харамтай ямар тохиролцоо хийж хүүхдүүдийг суллахад тусламж үзүүлсэнийг одоогоор хэн ч тодорхой мэдэхгүй байна.
Эх сурвалж: https://nypost.com/2020/12/17/nigerias-boko-haram-rebels-release-video-of-abducted-boys/