Цаг үеийн мэдээ

БНХАУ болон Энэтхэг улсын эрх баригчид удахгүй болох Непал улсын парламентийн сонгуулийг хөндлөнгөөс анхааралтай ажиглана. Гэхдээ тус улсын Ерөнхий сайд К.П. Шарма Оли өөрийн коммунист намын шийдвэр, бодлогын эсрэг зарим нэг шийдвэр гаргасан гэдгийг хэвлэлүүд бичиж байна. Парламентийн суудлыг цөөлөх нь эдийн засгийн хувьд ч тэр, улс төрийн хувьд ч тэр ашигтай байдал олж харсан учраас ийнхүү сонгуулийн тухай хуулийн зүйл заалтаа өөрчлөх асуудал дээр нухацтай хандаж байгаагаа сөрөг хүчнийхэн ч илэрхийллээ. Гималайн нурууны улс орнуудын хамгийн хөгжил гайгүй явж байгаа гэх боловч хөрш орнуудын улс төрийн нөлөөнд автах асуудал ч иргэдийн эсэргүүцэл жагсаалтай тулгардаг улс орнуудын нэг байсан билээ. 2022 оны арваннэгдүгээр сард парламентийн буюу конгрессийн гишүүдийн бүх нийтийн санал асуулга явуулахаар тов гарсан байна. 

 

Эх сурвалж: https://www.nytimes.com/2020/12/20/world/asia/nepal-parliament.html

Таны сурталчилгаа