Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хагас жил гаруй нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байсан Тайвань өнгөрсөн долоо хоногт нэг хүнээс халдвар илэрсэн. Харин хэргийн эзэн нисгэгч байсан бөгөөд түүнийг улсаараа үзэн ядах хандлага гарсан байна. Түүнийг ажлаас нь халсан ба цаашид нисэхийн салбарт ажиллах боломжгүй болгожээ. Нутгийн эмэгтэйд халдвар тараасан гэх шинэ Зеланд улсын иргэншилтэй гэх нисгэгч халдвар тараасан талаар эх сурвалж мэдээллээ. АНУ руу хийсэн нислэгээр нисгэгч маск зүүгээгүй байсан гэдгийг олж тогтоожээ. Нисгэгч дэлгүүр орж олон хүнд халдвар тараах эрсдэл үүсгэсэн учраас түүнийг буруутгаж байгаа талаар албаныхан ярьжээ.
Эх сурвалж: https://thehill.com/policy/international/asia-pacific/531504-pilot-blamed-for-taiwans-first-virus-transmission-in-months