АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп Иран улсад анхааруулга өгч, хоёр улсын харилцаанд анхаарах цаг ирсэн талаар мэдэгдсэн байна. Багдад хот дахь АНУ-ын Элчин сайдын газар болсон халдлагад Ираны эрх баригчид хариуцлага хүлээх ёстой талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ. Мэдээж хэрэг АНУ-ын Элчин сайдын ямар нэг хүн амиа алдсан тохиолдолд нөхцөл байдалд нухацтай хандана гэдгээ ч хэллээ. Тиймээс ерөнхийлөгчийн суудлаасаа бууж буй хүний хувьд Ойрхи Дорнодод шинэ дайн эхлүүлж магадгүй гэж Ираны тал таамаглаж нөхцөл байдалд хүлээцтэй хандахыг зорьж байгааг зарим сайт мэдээллээ.
Эх сурвалж: https://news.yahoo.com/trump-issues-warning-iran-over-162505124.html