Цаг үеийн мэдээ

Латин Америкийн улс орнууд болох Мексик, Чили Коста Рика нар Pfizer BioNTech вакциныг их хэмжээгээр иргэддээ хийж эхлээд байна. Дэлхий улс орнуудын ихэнх нь барууны вакцинд итгэл найдвараа өгч байгаа бололтой. Учир нь дэлхийн их гүрнүүд дээрх вакциныг харшилтай хүмүүст асуудал тулгарсан ч гэсэн хийсээр байсан юм. ХБНГУ болон АНУ-ын хамтарсан бүтээгдэхүүн болох Pfizer вакцины эрэлт өсөж эхэллээ. Захиалга ч ачааллаа дийлэхгүй байна. Мексик эхний ээлжинд 3000 хүлээн авсан бөгөөд нийт 34 сая тун захиалсан аж. Аргентин улс "Спутник V"-ыг  300 мянга тунгаар захиалсан. 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-latin-america-55440940

Таны сурталчилгаа