Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Новосибирск хотод төвтэй "Вектор" эрдэм шинжилгээний төвөөс өөрсдийн гаргаж авсан ДОХ-ын эсрэг "КомбиВИЧвак-Ново" вакцин нь эмнэлзүйн анхан шатны туршилтаар 100% үр дүнтэй болохыг албан ёсоор зарласан байна. Сайн дураар туршилтанд орсон хүмүүст бүгдэнд нь буюу 100%-д нь эсрэг биет үүссэн байжээ. Эмнэлзүйн анхан шатны туршилтыг бүр 2011 онд эхлүүлж "КомбиВИЧвак" вакцин нь хүнд сөрөг нөлөөгүй болохыг батлаж байсан бол сүүлд гаргаж авсан "КомбиВИЧвак-Ново" нь анхны хувилбарын илүү сайжруулсан нь бөгөөд 10 дахин илүү үр дүнтэй болсон гэжээ.
 
 
Эх сурвалж: https://www.interfax.ru/russia/741906

Таны сурталчилгаа