БНХАУ-ын эрх баригчид барууны хүний эрхийг дээдлэгчдэд хариу тайлбар өгсөн байна. Тодруулбал, Ухань хотод анх халдварт өвчин гарч байхад улсын нууцлал бүхий мэдээлэл, халдварын талаар мэдээлэл хууль бусаар тараасан хэргээр тус улсын иргэн, сэтгүүлч Занг Занд 4 жилийн хорих ял оноожээ. Түүний хувьд Хонг Конгийн ардчиллыг дэмжиж байсан гэх бөгөөд хүний эрхийн бүхий л асуудалд өмнө барьдаг байсан сэтгүүлчдийн нэг байсан талаар өөр эх сурвалжууд онцлов. Гэвч хуулийн дагуу онц байдал зарласан үед худал мэдээ мэдээлэл иргэдэд тараасан, бусдад итгэн үнэмшүүлэх замаар итгэлийг нь хуурамчаар олж авсан гэх түүний мэдээллийн аюулгүй байдалд заналхийлэл учруулж БНХАУ-д хохирол амсуулсан учраас ийнхүү 4 жил өгсөн аж.
Эх сурвалж: https://www.businessinsider.com/china-journalist-zhang-zhan-jailed-for-wuhan-covid-19-reports-2020-12